Тахарын албыг Ц.Азбаяр удирдахаар боллоо

Өмнө нь байгаагүй шинэ тогтолцоог бий болгохоор Тахарын албаны хууль батлагдаж, Тахарын алба байгуулагдсан. Уг албыг удирдахаар дөрвөн хүний нэр яригдаж байсан бол Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тахарын албаны даргаар дэд хурандаа Цэвээнравдангийн Азбаярыг томиллоо. Тэрбээр ЦЕГ-ын Төв архивын газрын даргаар ажиллаж байсан юм.

Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн улс дамнасан ялтныг гадаад улсад шилжүүлэх, шилжүүлэн авах үйл ажиллагааг ч тэд хариуцах юм. Тахарын албанд 500 хүн ажиллахаас одоогоор 250 хүн материалаа өгөөд байгаа аж.

Түүнчлэн Тахарын Ерөнхий Газрын байрны асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа бөгөөд эхний ээлжинд ШШГЕГ-ын нэг хэсэгт байршуулахаар болсон билээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ