Сондгой тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно

Сар шинийн баярыг угтан авч буй замын хөдөлгөөний зохицуулалтын дагуу өнөөдөр улсын дугаар нь 0, 2, 4, 6, 8-аар төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй юм. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нэгдүгээр сарын 18, 25-ны бямба гаригт сондгой, харин 19, 26-ны ням гарагт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл НИТХ-аас тогтоосон бүсэд 10.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй байх ёстой юм. Харин энэ өдрүүдэд "Нарантуул" худалдааны төв рүү гэр хорооллын 11 чиглэлээс 22 буухиа автобус иргэдэд үйлчилж байгаа билээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ