Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бус нэмэлт оруулах ёстой

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой энэ өдрүүдэд тохиолоо. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төр, засгийн удирдлага, төрийн түшээд, Үндсэн хууль тогтоогчид Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, мөн "Төрийн бэлгэдэл" үзэсгэлэн нээлтээ хийсэн. Харин МАН-ын удирдлагууд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцоогүй. Тэдний хувьд өмнө нь Сүхбаатар жанжины хөшөөнд ч цэцэг өргөдөг байсан бол энэ удаад өргөөгүй учир ийнхүү цэцэг өргөх ёслолд оролцохгүй гэж мэдэгдсэн юм. Мөн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их хурлын депатуудтыг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонссон. Санал солилцох уулзалтын үеэр депутатууд “Шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бус нэмэлт оруулж, сайжруулах ёстой” гэх байр суурийг түлхүү илэрхийлсэн. Үүнээс гадна Ардын Их хурлын депутатуудын нийгмийн асуудалд УИХ анхаарах ёстойг онцолсон.
Энэ долоо хоногт өрнөсөн өөр нэгэн чухал үйл явдал бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн хуралдаж, “Парламентад суудалгүй энэ хэдэн намыг үйл ажиллагаа явуулж чадахгүй болгоод хаячихъя” гэсэн байр суурь илэрхийлсэн. УИХ-ын гишүүн С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Ингээд хуулийн төслийг хэрхэн өөрчлөх талаараа ярилцаж, бусад намынхантай зөвшилцсөний үндсэн дээр нэгэн ардчилалгүй заалтыг хуулийн төсөлд оруулах санал гаргасан нь энэ. Тэр нь парламентад суудалгүй л бол татан буулгах, оршин тогтнуулахгүй байх тухай. Ардчилсан намынхан энэ саналаа хуулийн төсөлдөө тусгаад, хэрэгжүүлээд явбал одоо парламентад суудалтай Ардчилсан нам, Ардын нам, МАХН, МҮАН, Иргэний зориг-Ногоон намынхан Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхээ авч үлдэнэ.Харин нэгэн цагт Ардчилсан нам, Ардын намынхантай дугуй ширээний ард суугаад эрх баригч намтай хэрхэн хамтарч ажиллах, хууль батлах үйл ажиллагаанд ямар байдлаар оролцохоо ярилцаж суусан жижиг намууд улс төрөөс хөөгдөөд гарах юм байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэлээд олон хуулийн төсөл хэлэлцэж баталсан. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг дагалдах төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэхүү хуулинд цагдаагийн алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй албандаа хандах, үнэлэмжийг бууруулахгүй, сэтгэл зүйд нь нөлөөлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн урьд хэрэглэж байсан цолыг хэвээр үлдээж, ёслолын хувцсан дээр зүүж хэрэглэхээр түүнчлэн хууль сахиулах үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомж батлагдах хүртэл хугацаанд цагдаагийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэгийн асуудлыг зохицуулсан журам баталж хэрэгжүүлэхээр тусгасан юм.
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгсөн. “Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил юм” уриатай Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, aвлига, хүнд суртлыг бууруулах, бүтээн байгуулалтын ажлуудгэсэн үндсэн гурванчиглэлд анхааран гаргаж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Өнгөрсөн жилд Монголбанктай хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөр, найман хувийн хүүтэй орон сууцнызээл, нийтэд чиглэсэн халамжийн бодлогоос татгалзаж, хавтгайрсан биш илүү хэрэгтэй, эзнээ олсон, иргэндээ хаяглаж хүрсэн нийгмийн хамгааллын бодлогод шилжих эхлэлийг тавьсан байна. Ард иргэдийн халаас, цаг заванд хэмнэлттэй үйлчилгээнүүдийг шинээр санаачлан, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих замаар иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлийн ажлуудын үр дүн гарч эхэлсэн зэрэг олон ажлаа Ерөнхий сайд танилцуулсан.
Өнгөрсөн баасан гаригт МАН-ындэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит VI чуулган Тусгаар тогтнолын ордноо болж,шинэ Ерөнхийлөгчөө сонгосон. НАМЭХ-ны Ерөнхийлөгчид Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ундармаа нар нэр дэвшин өрсөлдсөн юм. Ингээд гишүүдийн 64,9 хувийн саналаар Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмааг НАМЭХ-ны шинэ Ерөнхийлөгчөөрөө сонгосон.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ