Г.Уянга гишүүн С.Баярцогтын асуудлаар Ерөнхийлөгчид хандана

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Г.Уянга гишүүн С.Баярцогт гишүүний асуудлаар Ерөнхийлөгчид хандах болсноо мэдэгдлээ. Тэрбээр “С.Баярцогт өөрийн хүсэлтээр дэд даргын суудлаасаа татгалзсан. Хөрөнгөө нуун дарагдуулсан. Оюутолгойтой холбоотой олигархиудын хэргийн сэжүүр гарч ирж байхад асуудлыг авч хэлэлцэлгүй ёс жудаг яриад өнгөрч байгаа нь сонин байна. Ялангуяа сөрөг хүчин энэ асуудлыг ёс жудаг ярьсан төдий болоод орхиж байгаад би их гайхаж байна. Тиймээс энэ асуудлаар Ерөнхийлөгчид хандана” гэжээ. Мөн тэрбээр гишүүдийг өөртэй нь нэгдэхийг уриаллаа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ