Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэлэлцүүлэг болно

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд 1.6-3 насны хүүхэд тус төвөөр дамжуулан тэднийг харах, асрах, хооллох, тоглуулах ерөнхий үйлчилгээг стандартын шаардлага хангасан орчинд үзүүлэхээр заажээ.

Энэхүү хуулиар дэлхий дахинд хэрэгжүүлсэн бодит туршлагад үндэслэн хүүхэд харах үйлчилгээг зохих урамшуулалтай, хараа хяналттайгаар хуулийн хүрээнд хэрэгжүүлэх санал, санаачлагыг дэвшүүлж байгаа юм.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталснаар цэцэрлэг хүрэлцээгүй байгаа 60 мянган хүүхдийн асуудал нааштайгаар шийдэгдэх төсөөлөлтэй байна. Тэгвэл уг хуулийн төслийг нэгдүгээр сарын 28 буюу ирэх мягмар гарагийн 11.00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд олон нийтээр шүүн хэлэлцүүлэхээр болжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ