9.8 их наяд төгрөгийн төсөл ирүүлжээ

Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан үйлдвэржилтийн төслийн дүн мэдээллийг танилцууллаа. Төслүүдийг чиглэлээр нь ангилбал, импортыг орлох үйлдвэрлэлийн 899, экспортыг дэмжих 77, зарласан чиглэлд хамаарахгүй 175, нийт 1151 төсөл иржээ.Салбарын хувьд, барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн санал голложээ. Нийт төслийн 50 шахам хувь нь шинээр эхлэх, 25 хувь нь өргөжүүлэх, үлдсэн нь эхлэлийн шатандаа яваа үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Хамгийн бага үнийн санал 8.2 сая, хамгийн өндөр дүнтэй санал 650 тэрбум төгрөг байгаа бол үнийн дүн тодорхойгүй 12 төсөл иржээ. Үйлдвэржилтийн төсөлд 1 их наяд төгрөг зарцуулахаа Шинэчлэлийн Засгийн газар мэдэгдсэн. Харин эдгээр төслийн хөрөнгө оруулалтын нийт үнийн санал 9.8 их наяд төгрөг болж байна. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг урьдчилсан үнэлгээ, шинжилгээ хийж байна, шалгаруулалтын явцын талаар тогтмол мэдээлэл өгч байх юм байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ