Б.Бат-Эрдэнэ: Гүжир гүтгэлгээ зогсоо

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Төрийн ордоны Г танхимд хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр чуулганы үдээс өмнөх хуралдаанаар батлагдсан Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хууль болон өөрийг нь МАХН-д элсэх гэж байгаа талаар мэдээлэл хийсэн юм.Тэрээр “МАХН-д элссэн хэмээх мэдээлэл гаргасан нь цэвэр гүтгэлэг.Гүжир гүтгэлгээ зогсоо.Элдэв худал мэдээлэлд битгий итгээрэй. МАХН-д орох гэсэн яриа байхгүй” гэв.
МАН-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг хэдэн жилээр дарж, хэлэлцүүлдэггүй хэрнээ АН-ынхан алтны хуулийг зүтгүүлсээр байгаад баталсан хэмээн шүүмжлэв.Тэрбээр эх орон үндэсний эрх ашгийн төлөө байр сууриаилэрхийлж байгаагаа дурдаад “Оюутолгойд гурван тэр бум ам.долларын хөнгөлөлт үзүүлэх хууль баталчихлаа” гэсэн юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ