С.Бямбацогт: АН-тай хамтран Засгийн газар байгуулах тухай яриагүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд саналаа нэгтгэлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт “Улсын төсвөөр ажил гүйцэтгэсэн 300 гаруй компанийн 100 орчим тэрбум төгрөгийг өгүүлэхээр боллоо” гэв. Мөн сүүлийн үед гараад байгаа МАН-ынхан засагт орж ажиллах гэж байгаа гэсэн мэдээллийг няцаасан юм. Тэрбээр “МАН ямар нэгэн Засгийн газарт орох тухай ямар ч яриа хийгээгvй. Хэвлэлvvдээр гарч буй жагсаалт нэрс эрх баригчдын хийж буй хар пи-ар юм. УИХ “давхар дээл”-тэй сайд нарын асуудлыг хэлэлцэх гэхэд АН-ынхан тав хоногийн завсарлага авсан. Бид тэдэнд “Эрх ашгийн сонирхолтой 17 сайд чуулганд оролцож санал егех боломжгvй. Бичгээр хандаж татгалзах ёстой” гэсэн шаардлага тавьсан” гэв.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ