Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Шантаршгүй хүн”-ээр өргөмжлөв


“Монгол залуу хүн” ТББ-ынхан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Шантаршгүй хүн” өргөмжлөл өгөхтэй холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус байгууллагын зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Сайн муугаар дуудуулсан ч хамгийн хөдөлмөрч, ажилсаг, бүтээлч байж чаддаг хэмээн сэтгэлийн дэм хайрлах үүднээс “Шантаршгүй хүн” өргөмжлөлийг гардуулж өгөхөөр болсон” гэв. Энэхүү шагналыг түүнд дараах шаардлагыг хангасан хэмээн өгөхөөр болжээ. Тодруулбал, Сөрөг хүчний удаа дараагийн ажил гацаах зорилготой Засгийн газрыг унагах оролдлогод шантраагүй, албан тушаалын төлөөх шантааж, хавчлага гадуурхалд шантраагүй, олон нийтийг турхирсан гүтгэлэг, доромжлол, бэлтгэгдсэн комментчидын дайралтад шантраагүй, ажил нь ард түмэнд таалагдахгүй, хүрэхгүй, тэдний дэмжлэгийг авахгүй байгаа гэсэн захиалгат мэдээлэлд шантраагүй, хувийн амьдрал руу нь дайрч, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулсан сэтгэл зүйн дайралтад шантраагүйгэсэн таван гол үндэслэлээр олгож байгаа гэнэ. “Шантаршгүй хүн” өргөмжлөлийг маргааш 11.00 цагаас Төрийн ордонд гардуулж өгөх юм байна.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ