Газрын тосны тухай хуулийн төслийг дэмжлээ

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Газрын тосны шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийг дагалдаж, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байгаа юм. Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анххны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.
Санал хураалтын явцад төслийн 29.2 дахь хэсгийн заалт буюу “Газрын тосны тээвэрлэлтийн дэд бүтцийн зардлыг гэрээлэгч хариуцан өөрийн хөрөнгөнөөс гаргах бөгөөд уг зардлыг орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгана” гэсэн заалтыг хасахаар болсон юм. Тодруулбал, энэ заалт нь хуулийн өөр заалттай утга санаа нь нэг гэж хассан юм. Ингээд байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болов.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ