Н.Энхбаярын ирснийг намынхан нь тас нуужээ

МАХН-ын дарга Н.Энхбаярыг БНСУ-аас ирсэн, ирээгүй гэх мэдээлэл өчигдөр сайтуудаар цацагдав. Гэвч уг мэдээллийг МАХН-аас болон МАХН-аас УИХ-д байгаа гишүүд үгүйсгэж, Н.Энхбаяр дарга ирээгүйгэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн юм.
Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын 28-ны орой “Кореан эйр”-ийн онгоцоор Монголд буусан хэмээн эх сурвалж мэдээллээ. Тэрээр сар шинийн баяраа эх орондоо гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхөөр ийнхүү баярын өмнө ирсэн байна.
Н.Энхбаяр нь гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлэн ялаа эдэлж байгаад өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан юм.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ