Намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Энэ өдрийн хуралдаанаар Нууц протоколыг ил болгох төсөл, УИХ-ын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоол, 2014 оны Хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт, Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон юм. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Давхар дээлийн” төслөөр АН-ын бүлгийн завсарлага өнөөдөр дуусч байгаа учраас энэ асуудлыг өнөөдөр хэлэлцүүлж өгөх горимын санал гаргаж байна. Ухаалаг төрийг бий болгохын тулд бид энэ хуулийг яаралтай хэлэлцэх ёстой” гэсэн юм. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлгийн завсарлага маргааш албан ёсоор дуусна. Хуулийн дагуу завсарлага дууссаны дараа хэлэлцэнэ” гэлээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Завсарлага авсан хуулийн хугацаа дуусаагүй учраас ээлжит бус чуулганы хуралдааны эхний хэлэлцэх асуудалд оруулж хэлэлцэнэ” гэлээ.
Үүний дараа Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Түгээмэл тархацтай ашигт малталын тухай хууль, Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийн эцсийн найруулгыг сонссоны дараа Нууц протоколыг ил болгох хуулийн төслийг хэлэлцэхээр хаалттай горимд шилжлээ.
Харин сар шинийн баярын дараа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон. Ирэх гуравдугаар сарын 1-ний дотор 2014 оны Төсвийн тодотголыг батлах учраас сар шинийн баярын дарааээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах юм.Ээлжит бус чуулганы хуралдааны хамгийн эхний асуудал нь Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “давхар дээл”-ийн төслийгхэлэлцүүлэх талаар УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “давхар дээл”-ийн төслөөр ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хуулийн хугацаа маргааш дуусах бөгөөд УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийж байгаа юм. Тиймээс “давхар дээл”-ийн төслийг ээлжит бус чуулганаар хамгийн эхэнд ньхэлэлцэхээр болсон байна.
Мөн ээлжит бус чуулганаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр ”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дахин нягтлах, тодорхой болгох саналын зөрүүтэй асуудал байгаа учраас ийнхүүээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлуулжээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ