МАХН-ын Их чуулган ирэх дөрөвдүгээр сард болно

МАХН Их чуулганаа ирэх дөрөвдүгээр сард Их хурлаа хийхээр болжээ. Их чуулганд намын дарга Н.Энхбаяр өөрийн биеэр оролцох аж. Энэ удаагийн Их чуулганаар бүтцийн өөрчлөлтийг хийж цомхотгох талаар ярилцах юм байна. Харин намынхаа аль нэг дарга цэргийг өөрчлөх асуудлыг ярихгүй аж. Мөн улс орныхоо хөгжлийн хэтийн зорилгыг нухацтай ярилцах аж. Тус чуулганд бүх аймаг сум, дүүргийн намын хорооноос ойролцоогоор 2000 орчим хүн ирж оролцох аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ