"Б.Бат-Эрдэнэ МАХН-д орох шийдвэрээсээ буцаж байх шиг байна"

МАХН-д УИХ-ын Тамгын газ­рын дарга асан Ц.Шаравдорж гишүүнчлэлээ сэргээсэн. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүнчлэлээ сэргээж магадгүй гэсэн бор шувуу нисч байсан. Энэ талаар МАХН-ын Хө­дөө орон нутаг ха­риуц­сан на­рийн бичгийн дарга П.Ан­гараг "УИХ-д таван удаа сонгогдсон, УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан нэртэй хуульч Ц.Шаравдорж гуай гишүүнчлэлээ сэргээлээ. Үүнээс улбаалаад цаашид ч намынхаа гишүүнчлэлийг сэргээх олон зуун хүн бий. Өмнө нь намынхаа батлахыг сэргээсэн хүн их байгаа. Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд намынхаа гишүүнчлэлээ сэргээх тухай яригдаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж байсан хүн намаа солино гэдэг тийм амар шийдвэр биш байх. Энэ үүднээсээ манай намд орох бодлоосоо буцаж байх шиг байна" гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ