Ц.Оюунгэрэл сайдтай 3000 иргэн холбогджээ

Засгийн газрын сайд нар долоо хоног бүрийн даваа, лхагва гаригуудад “11-11” төвд ажиллаж, иргэдтэй утсаар холбогдон, асуултад хариулт өгдөг. Энэ удаад Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл тус төвд ажилласан байна.
Энэ үеэр түүнтэй 3000 орчим иргэн утсаар болон цахим хуудсаар холбогджээ. Тэрбээр Соёлын өвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыгУИХ-д өргөн барьсан, анх удаа орон нутгийн музейд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, орон нутагт долоон соёлын төв, хөгжимт драмын театр барьж, ашиглалтад оруулсан талаар танилцуулсан байна.
ТүүнчлэнЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад "Монгол уран бичлэг" -ийг,Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад "Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл"-ийг тус тус бүртгүүлсэн тухай мөн мэдээлжээ.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ