Говь-Алтайн Засаг даргаар О.Амгаланбаатар сонгогджээ

Говь-Алтай аймагт өнгөрсөн нэгдүгээр сард орон нутгийн дахин сонгууль болсон билээ. Дахин сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсан. Харин өчигдөр ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нараа сонгосон байна. Тус аймгийн ИТХ-ын даргаар А.Дэлгэржаргал, харин Засаг даргаар нь Говь-Алтай аймаг дахь Ардчилсан намын дарга О.Амгаланбаатар сонгогдожээ. Аймгийн ИТХ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрээ Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүулснээр Засаг даргыг батламжлах учиртай.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ