Н.Энхбаярыг ялаас чөлөөлөх эсэхийг өнөөдөр шийднэ

МАХН- ын дарга Н.Энхбаяр ялаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын ерөнхий прокурорын газар гээд холбогдох бүхий л байгууллагад хүргүүлсэн билээ. Гэвч Н.Энхбаярын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн байна. Тиймээс Эрүүл мэндийн яамны заавраар Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлөхөд шаардлагатай бүх шинжилгээг авч, нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гаргуулж байгаа бөгөөд энэ хариу өнөөдөр гарна.
Хэрвээ эмч нарийн дүгнэлтээр түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэвэл уг дүгнэлтийг УЕПГ-т хүргүүлж, энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх аж. Хэрэв ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг болон Улсын нэгдүгээр эмнэлгийн эмч нар Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэж үзвэл прокурорын байгууллагаас эмч нарыг зөв оношилсон эсэхийг шалгаж үзэх нь лавтай.
Б.Тэмүүлэн
//
//
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ