Улаанбаатар хотын 15 уулзварыг нэмж өргөтгөн ашиглалтад оруулна

Ардчилсан намаас зохион байгуулдаг 4:11 уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар оролцож мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг "энэ онд шинэ төмөр зам барих ажил эрчимжинэ. Эхний ээлжинд 267 км төмөр зам барих ажлыг эхлүүлэх аж. Төмөр замыг барихтай холбоотойгоор Засгийн газар хуралдаж царигийн асуудлыг хэлэлцэнэ. Улмаар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд царигийг хаврын чуулганаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана" гэв. Мөн Шинэчлэлийн Засгийн газар энэ онд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд дөрвөн эх үүсвэрээс санхүүжилтийн эх үүсвэрийг шийднэ хэмээн үзэж байна. Үүнд нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалт байхаас гадна Чингис бонд, Самурай бонд, гадаадын шууд хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр санхүүжилтийг босгох аж. Түүнчлэн нэр бүхий зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн жил ажил нь урагшлаагүй Хөвсгөл, Дорнодын авто замыг мөн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн онд “Гудамж” төслийн хүрээнд 18 уулзварыг өргөтгөсөн энэ онд 15 уулзварыг нэмж өргөтгөн ашиглалтад оруулах бол хурдны зам барих ажил эхлэх аж.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ