Засгийн газрын хуралдаантай

Долоо хоног бүрийн бямба гаригт хуралддаг байсан Засгийн газар энэ удаад өнөөдөр хуралдахаар болжээ.

Хуралдаан 10.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Цөмийн хяналтын асуудлаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн төслийн тухай асуудлыг хэлэлцэх нь анхаарал татаж байна.

Хэлэлцэх асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай

Л.БОЛД

2.

Гадаад харилцааны сайдын БНСУ-д хийх айлчлалын тухай*

Л.БОЛД

3.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Х.ТЭМҮҮЖИН

4.

Яамдын засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг батлах тухай

Ч.САЙХАНБИЛЭГ

5.

“Цөмийн хяналтын асуудлаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн төслийн тухай

Ч.САЙХАНБИЛЭГ

6.

“Ойн цэвэрлэгээ хөтөлбөр” батлах тухай*

С.ОЮУН

7.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

Ц.БАЯРСАЙХАН

8.

Бүтээгдэхүүн хуваах гэрээ батлах тухай

Д.ГАНХУЯГ

9.

Хэлэлцээр батлах тухай

Х.БАТТУЛГА

10.

Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, орон сууц хувьчлах тухай

Х.БАТТУЛГА

11.

Хүний зан үйлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх, хянах Үндэсний II дахь хөтөлбөр батлах тухай

Н.УДВАЛ

12.

Бусад асуудал*

Н.АЛТАНХУЯГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ