Н.Энхбаяртай золгохоор МАХН-ын 50 гаруй гишүүд БНСУ-ыг зорьжээ


МАХН-ын дарга Н.Энхбаярыг сар шинийн өмнө ирсэн гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-ны өдөр “Корейн эйр”-ийн онгоцоор ирсэнийг МАХН-ынхан нуусан гэх. Тэгвэл Н.Энхбаяр ирсэн гэх мэдээлэл ташаа байжээ. Тэрээр БНСУ-д үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа бөгөөд сар шинээ тус улсад гаргасан байна. Харин түүнтэй золгохоор МАХН-ын 50 гаруй гишүүд БНСУ-ыг зорьжээ. Уг 50 гаруй гишүүдийн дотор МАХН-аас Засгийн газарт байгаа гишүүдээс гадна МАХН-ын идэвхтэй гишүүд хүртэл байгаа аж. Намынхаа даргатай золгосон гишүүдийн зарим нь өнөөдөр ирж байгаа бол үлдсэн хүмүүс нь маргааш ирэх юм байна.
Б.Золбоо
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ