Ш.Солонгыг ажилд нь эргүүлэн авах шийдвэр гаргалаа

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Ш.Солонгын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцлээ. Хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргав.
Түүнийг өнгөрсөн оны тавдугаар сард Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа 15 сая төгрөгөөр өөрийгөө урамшуулсан хэмээн буруутган ажлаас нь чөлөөлсөн юм. Гэвч тэрээр Засгийн газрын уг шийдвэрийг эсэргүүцэн, өөрийг нь үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн хэмээн шүүхэд хандсан. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, ажилд нь буцаан томилох ёстой гэж үзсэн юм.
Ингэснээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очирыг ажлаас нь чөлөөлж, Ш.Солонгыг буцаан томилох юм.
Б.Танан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ