Ахмадууд маргаашнаас Чингисийн талбайд жагсана

Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж, тэтгэврийн нэмэгдлийн асуудлаар УИХ дахь намын удирдлагуудад шаардлага хүргүүллээ.Одоо тэд Төрийн ордны В танхимд ахмадуудыг хүлээн авч уулзан тэтгэвэрийн нэмэгдлийн талаарх хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан Я.Содбаатар, Н.Номтойбаяр нар оролцож байна.
Цагаан сарын өмнө тэтгэврийг 15-30 хувиар нэмсэн хэмээн Засгийн газраас мэдэгдэж байгаа боловч бодит байдал дээр тэтгэвэр 20 мянган төгрөгөөр л нэмэгдсэн байна. Тиймээс ахмадууд ээлжит бус чуулганаар тэтгэвэр нэмэх мөнгийг төсөвт суулгах саналыг гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Мөн тэд энэ оны эхний улиралд багтаан тэтгэврийг дорвитой нэмэгдүүлэхийг шаардаж маргаашнаас эхлэн Чингисийн талбайд жагсахаар болсноо мэдэгдэв.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ