Хойд Солонгосчууд хоёр сарын хоол хүнсний тусламж хүссэн гэжээ

 Хойд Солонгос улс Монгол улсаас 2 сар хүрэлцэхүйц хэмжээний хоол хүнсний тусламж гуйсан тухай өнөөдөр Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлжээ.  Хойд Солонгос улсад хүнс тэжээл яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн тоо 1 сая 600 мянга гаруй гэж тоологддог бөгөөд Хойд Солонгосчуудад  2 сар хэрэглэж хүрэх хэмжээний хоол хүнсний тусламжийг Монгол улсаас хүссэн мэдээлэл  өнгөрсөн 4 сард , Хойд Солонгосоос Монгол улсад суух Элчин сайд , Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичиг барих үеэр мөн гарч байсан байна.  Хойд Солонгос улсад 1 жилдээ дунджаар  5 сая 420 мянган тонн будаа, гурил хэрэглэдэг бөгөөд  хятад улс 4 сарын 15-нд болдог  Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ил Сений төрсөн өдрөөр бэлэг болгон 250-400 мянган тонн гурил будааг  өгдөг байсан байна. Харин хятад улс энэ жил дээрх хандивын гэгдэх будаа, гурил зэргийг өгч чадахгүй болсноо мэдэгдээд байгаатай холбогдуулан Хойд Солонгосчууд Монгол улсаас иргэдээ 2 сар хооллох 657 мянган тонн гурил будаа тусламж болгож өгөхийг хүсээд байгаа гэжээ.

Хойд Солонгосын нэг иргэнд өдөрт дунджаар  355 грамм будаа олгогддог  бол 2012.04 сард 400 грамм, 5 сард 150 грамм , 7∼9 саруудад 290 грамм оногдож байжээ. Харин сүүлийн саруудад энэ үзүүлэлт үлэмж багассан хэдий ч одоогийн удирдагч Ким Жонг Ын өөрийн иргэддээ өдөрт 573 грамм будаа олгож байхыг зорилго болгож байгаа гэсэн байна.

Ж.Цэлмэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ