Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

УИХ-ын нэр бүхий гишүүд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг шинэчлэн УИХ-д өргөн барьсан. Гэсэнч хэлэлцүүлгийн явцад хуулийн төслөө эргүүлэн татсан билээ.
Тус хуулийн төсөлд хэвлэлийн байгууллагын удирдлагууд нийтлэлийн бодлогод оролцохгүй, өөрсдөө мэдээ нийтлэл бичихгүй гэсэн утгатай заалт байсаннь эсэргүүцэлтэй тулгарсаны үндсэн дээо хуулийн төслийг эргүүлэн татахад хүрсэн юм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Том төрөөс ухаалаг төр рүү санаачилгын хүрээнд боловсруулах хуулийн төслийн жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос баталсан. Энэ хүрээнд дээрх хуулийн төслийг өргөн барихаар болсон нь энэ ажээ.
Х.Төгөл
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ