Л.Болд сайд Австрали улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Л.Болд Австралийн Холбооны Улсад энэ сарын 18-20-нд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын 1993 онд Австралийн Холбооны Улсад хийсэн айлчлалаас хойш 21 жилийн дараа хэрэгжиж байгаа юм.
Ази, Номхон далайн бүс нутаг дахь манай улсын чухал түншийн нэг болох Австралийн Холбооны Улстай улс төрийн харилцааг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуйн зэрэг салбарт эрчимжүүлэхэд айлчлалын зорилго оршиж байна.
Гадаад харилцааны сайд айлчлалынхаа үеэр Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Жули Бишоптай албан ёсны хэлэлцээ хийж, Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Бронуин Бишопт бараалхан, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцоно.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ