Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гэдгийг албан ёсоор зарлав


Монгол Ардын Нам 2013 оны тавдугаар сарын 5-ны “Жаргал үргэлжил ирэх, сэрэхүй барилдлагатай” билэгт сайн өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа. Монгол Ардын Намын анхан шатны 1260 байгууллага 220 мянган гишүүний дунд явуулсан “Эв нэгдлийн элчийг ард нийтээрээ тодруулъя” хэлэлцүүлгийн үр дүнг Бага хурлын долдугаар хуралдаанаараа хэлэлцүүлэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тогтсон юм. Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болсон хэвлэлийн хурлаар түүнийг МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгааг албан ёсоор мэдэгдлээ. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Ардчилалын үнэт зүйл, шударга ёсны илэрхийлэл бол сонгууль байдаг. МАН-аас хамгийн түрүүнд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж байна. Тиймээс бусад нэр дэвшигчиддээ болон сонгуулийн штабд хандан хэлэхэд шударга, маргаангүй сонгууль зохион байгуулах зарчмыг барьж ажиллана. Мөн ард түмнийхээ шударга ёс, эв нэгдлийн илэрхийлэгч байж ажиллана" гэсэн юм.
Ж.Цэлмэг
// .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ