40 хүрсэн иргэн УИХ-ын гишүүн болно

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан юм.

Тэрхүү ажлын хэсэг Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хийх хэд хэдэн асуудлыг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Үүний нэг нь УИХ-ын гишүүний насны хязгаарыг тогтоох явдал ба улстөрийн хүрээнийхний сонирхлыг ихээхэн татаж байгаа юм.

Уг хуулийн заалтад 40 хүрсэн улстөрч УИХ-ын гишүүн болох боломжтой хэмээн заасан бөгөөд одоогийн байдлаар 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн УИХ-д нэр дэвших эрхтэй байгаа. Тэгвэл гишүүдийн насны хязгаарыг 40 болгон өсгөсөнөөр ажил амьдралын туршлагатай улстөрчид Монгол төрийн эрхийг барилцах болно хэмээн гол үндэслэлд тусгажээ.

Хэрэв чуулганаар энэхүү хуулийг батлавал УИХ-ын гишүүн О.Содбилэг, Н.Номтойбаяр, О.Баасанхүү зэрэг 40 нас хүрээгүй улстөрчид дараагийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болох ба дараагийн сонгуульд хүч үзэхээр бэлтгэж байгаа хурган залуус ч санаархлаа татах боломжтой гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ