Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдана

Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр үдээс хойш хуралдах гэж байна. Хуралдаанаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө буюу 2013 оны 5 дугаар сарын 7-оос өмнө байгуулах ёстой. Мөн Сонгуулийн Ерөнхий Хороо эдгээр хороод байгуулсныг улсын хэмжээнд нийтэд мэдээлэх хуулийн заалттай билээ.
Н.Энхээ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ