Ардчилсан хүчний холбооны "Уул уурхайн клуб"-ынхэн хамтдаа өглөөний цай уув

“Ардчилсан Хүчний Холбоо” Төрийн бус байгууллагын дэргэдэх “Уул Уурхай Клуб”-ын /УУК/ ээлжит “Өглөөний Цай” өнөөдөр 07:00 цагт боллоо.

Уулзалтаар клубын лого батлах, энэ жил хийгдэх зорилтот үйл ажиллагааны талаар болон зохион байгуулалт, бусад асуудлыг тус тус хэлэлцлээ.

Уулзалтыг нээж УУК-ын Ерөнхий зохицуулагч, Уул Уурхайн Яамны ТНБД Р.Жигжид үг хэллээ. Тэрээр, Та бидний хийж буй үйл ажиллагаа хүмүүст хүрч байна уу, үгүй гэдэг нь нэн чухал байна. Хэвлэл мэдээллийнхэн асуудалд зөв бодитой ханддаг болжээ. Тиймээс тус бүрийнхээ хариуцсан ажлаа сайжруулах, клубынхээ үйл ажиллагааг эрчимжүүлэх хойшлуулшгүй цаг үеийн шаардлага та бидний өмнө ирээд байна. Клубын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.

Түүнчлэн тус “Өглөөны Цай”-ны үеэр энэ жилийн клубын үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж, явуулах саналыг клубын Ерөнхий зохицуулагч Р.Жигжид, клубын гишүүн Д.Үүрийнтуяад тавьсан юм. Энэхүү саналыг “Өглөөний Цай”-нд оролцогч нийт гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

Ингэснээр клубын Ерөнхий зохицуулагчийн ажлыг цааш нь үргэлжлүүлэн авч явах хариуцлагатай үүрэг АМГ-ын дэд дарга Д.Үүрийнтуяагийн өмнө ирлээ. Мөн тэрээр, клубын нийт гишүүдийг идэвхтэй, оролцоотой байлгах, клубээ АХХ-ны “Оны Тэргүүний Клуб”-ын хэмжээнд аваачих, хүний нөөцийн асуудалд анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Тиймээс нийт гишүүдээ клубынхээ үйл ажиллагаанд санаачлагатай оролцохыг хүссэн юм.

Уулзалтын төгсгөлд АХХ-нд шинээр элсэж буй “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал М.Мягмар-Эрдэнэд гишүүнчлэлийн үнэмлэх гардуулж, клубын болон цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ. Клубын “Өглөөний Цай” хөтөлбөр долоо хоног тутамд нэг удаа уламжлал болон тогтох ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ