О.Баасанхүү: Би Хууль зүйн сайд болохгүй

Өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоорХ.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг 14.00 цагт хэлэлцэнэ. Тэгвэл О.Баасанхүү гишүүнийг огцруулах хүсэлт өгсөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрээр “Би байр суурин дээрээ бат бөх зогсоно. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах төслөө маш чухал үндэслэлтэйгээр тавьсан гэж ойлгож байгаа. Х.Тэмүүжин төрийн албан хаагчдын эмнэлэгт байсан 3.2 тэрбум төгрөгийн аппаратыг үгүй хийсэн.

Тийм үнэтэй, иргэдэд хэрэгтэй аппарат байсаар байхад гаргалгүйгээр засвар хийж тухайн аппаратыг эвдэлсэн. Гэтэл энд сайд өөрөө хариуцлага хүлээхгүй засвар хий гэсэн үүрэг даалгавар авсан ажилчид нь цагдаагийн байгууллагаар шалгуулаад явж байна.

Ер нь энэ мэтийн хууль зөрчсөн маш олон үйлдэл байгаа. Үүнийг би 14.00 цагт хуралдах Байнгын хорооны хурлаар баримттай, хуулийн зүйл заалттай нь дэлгэнэ. Мөн намайг хэвлэлээр Х.Тэмүүжингийн суудалд улайрч байна гэх мэдээлэл гараад байна. Тэгвэл надад ямар ч Хууль зүйн сайд болох бодол байхгүй. Түүнчлэн, энэ асуудлыг би нэг жилийн өмнөөс хөндсөн” гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ