Х.Бат-Ялалт ба түүний нөхөд ИЗНН-аас гарлаа

ИЗНН-ын дотоод ажил хариуцсан дэд дарга Х.Бат-Ялалт тэргүүтэй хэдэн гишүүн ИЗНН-аас гарч байгаагаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр "Өнөөдөр сэтгүүлчид ИЗНН-ын хэдэн гишүүн намаасаа гарч байгаа юм гэж асуугаад байна. Үнэндээ энэ намын төв оффист ИЗНН-ыг хэдэн гишүүнтэйг мэдэх хүн нэг ч байхгүй. ИЗНН Монголд шаардлагагүй улс төрийн хүчин гэдгээ харуулж байна. Өнгөрсөн найман сарын хугацаанд бид энэ намыг шинэчлэх гэж жигүүр байгуулан ажиллаж үзлээ. Гэвч ИЗНН бол нам биш. Үзэл баримтлал итгэл үнэмшилгүй хуйвалдааны зарчмаар ажлаа явуулдаг бүлэглэл юм байна. Нэг хүний сайд, гишүүн байлгахын төлөө гишүүд нь төрийн албанд ажилд хуваарилагддаг ийм бүтцийг нам гэдэггүй юм" хэмээлээ.
Ж.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ