Н.Номтойбаяр гишүүн П.Энхмөнх рүү ална хэмээн утасджээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Пунцагбалжир агсны хүү “Мон- Эрдэнэ” группын ерөнхийлөгч П.Энхмөнх рүү өчигдөр орой утасдаж “Яасан олон юм ярьдаг юм бэ. Ална шүү” гэж залгасан тухай өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.

Тэд яагаад ийнхүү маргалдахад хүрсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би биш... талийгаач Пунцагбалжир л эмэгтэй хүнийг цоллож зоддог, адгийн муухай авирыг үл тэвчиж өөрийн гараар алах байсан биз” гэжээ.

Харин хариуд нь П.Энхмөнх “Сая Н.Номтойбаяр над руу ярилаа. Бөөс минь чи яах юм гэнэ, дөрвөн хүн сонслоо. Намайг Номтойбаяр ална гэнэ. Маргааш харж байгаарай гэнэ, Номтойбаяр аа нэр чинь томдчихож, зовлогыг минь зовоохоос зоригийг минь мөхөөж чадахгүй биз дээ. Инээд хүрээд байх юм. Чи амжихгүй ээ. Гэхдээ би маш их айж байна. УИХ-ын гишүүн хүн миний амь бие, хоёр хүүхдийн минь аминд заналхийлж байна. Монгол Улсын төр ажлаа хийнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн жиргэжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ