Б.Бат-эрдэнэ гишүүн батламжаа гардан авлаа

МАН-аас Ерөнхнийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ өнөөдөр нэр дэвших батламжаа намын дарга Ө.Энхтүвшингээс гардан авлаа.

Бат-Эрдэнийн хувьд тэрээр МАН-ын бага хурлаар сонгуульд өрсөлдөх боломжтой дөрвөн хүн болох Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин нарын хамт өрсөлдөн энэхүү сунгаанд саналын илүүтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аа төлөөлөн өрсөлдөх эрхтэй болсон билээ.

Тэрээр энэ сонгуульд шударга зарчмыг баримтлан ажиллана гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн. Түүнчлэн бусад нам хүчнүүд мөн сонгуулийн үеэр биенээ харилцан хүндэтгэж, шударга өрсөлдөхийг мөн уриалсан юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ