Гишүүдийн картыг сугаллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулах асуудлын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм.
Өөрөөр хэлбэл, гишүүдийн олонхи нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэхийг дэмжсэн юм.
Харин өнөөдрийн нэгдсэн хуралдаан 48 гишүүнтэйгээр эхэлсэн ч үд дунд болоход тал нь танхимдаа байгаагүй юм. Тиймээс УИХ-ын дарга санал хураалт явуулахыг анхааруулж, АН-ын 23, МАН-ын 20 гишүүнээс олонхи нь алга байгаа. Мөн “Шударга ёс” эвслийн долоо гишүүний зарим нь, ИЗНН-ын ирц 100 хувь буйг сануулав.
Гэвч зарим гишүүн танхимдаа орж ирээгүй учир УИХ-ын дарга ирцэндээ бүртгүүлчихээд огт суугаагүй гишүүдийн картыг сугалуулав.
А.Бүрэнтөгс
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ