Л.Гүндалай хүүхдээр хурдан морь унуулахыг эсэргүүцлээ

УИХ-ын гишүүн асан, Хилийн бомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай хэвлэлийн бага хурал хийж бага насны хүүхдээр хурдан морь унуулахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Энэрэл хайр хүүхдийн төлөө төв” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг ажээ.
Уг байгууллагынхаа нэрийн өмнөөс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, Хүүхдийн төлөө газрын дарга, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн М.Энхболд нарт хүүхдээр хурдан морь унуулахгүй байх тухай шаардлага хүргүүлсэн байна. “Энэрэл хайр хүүхдийн төлөө төв” төрийн бус байгууллагын тэргүүн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ийнхүү дээрх шаардлагыг хүргүүлжээ.
Мөн удахгүй болох наадмын өмнө энэхүү шаардлагынхаа дагуу шийдвэр гаргуулахын төлөө ажиллаж байгаа ажэээ. Түүнчлэн хурдан морь унаач хүүхдүүд бэртэж гэмтээд зогсохгүй амь насаа алдаж байгаа учраас энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргажээ.
Үндсэн хуулийн иргэн бүр аюулгүй орчинд амьдарч амь насаа хамгаалуулах эрхтэй гэсэн гэсэн заалтыг уяачид зөрчиж байгаа гэж үзсэн байна. Үндсэн хуулийн Цэц болон шаардлага хүргэсэн албан тушаалтнууд тодорхой шийдвэр гаргахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгох болно гэдгээ Л.Гүндалай хэллээ.
Хүүхдүүдээр хурдан морь унуулахаа больчихвол хэн унах вэ гэсэн асуулт гарч ирэх юм. Энэ асуултад Л.Гүндалай хариулахдаа “Олон улсад 62 кг-аас бага жинтэй насанд хүрсэн хүмүүсээр хурдны морь унуулдаг. Манайх ч гэсэн энэ олон улсын энэ жишгийг сонгох хэрэгтэй” гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ