Эмэгтэй гишүүд ХЗХ-ны хохирогчдод анхаарлаа хандуулна

УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр ХЗХ-ны хохирогчдийг хүлээн авч уулзлаа. Эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс “ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах, тухай ХЗХ-д дампуурах үед битүүмжлэгдсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэл зэрэгт судалгаа мэдээлэл цуглуулсан. Харин одоо энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж, иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс онцгойлон анхаарч ажиллана” гэлээ.
2006 онд хадгаламж, зээлийн хоршоод дампуурахад 26 хоршооны 8000 гаруй хүн хохирч байсан. Улмаар 2008 оноос өмнө хохирогчдын мөнгийг 100 хувь барагдуулж дуусгах шүүхийн тогтоол гарсан ч өнөөдрийн байдлаар төр 50 орчим хувийг буюу улсаас 43 тэрбум төгрөгийг эргэн төлөлттэйгээр  барагдуулаад байгаа юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ