Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан цагтаа эхлэлгүй нэлээд сунжирсаны эцэст саяхан эхэллээ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалан Д.Арвин Г.Батхүү Г.Баярсайхан, С.Баярцогт, Д.Ганбат, Д.Ганхуяг, Х.Наранхүү, Ч.Сайханбилэг, С.Эрдэнэ, Су.Батболд, Н.Номтойбаяр, Р.Сарангэрэл, Д.Сумьяабазар, Д.Чойжилсүрэн, Ө.Энхтүвшин, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог, С.Оюун гишүүн нарыг хуралдаанаа эхэлж санал хураалтад оролцохыг удаа дараа сануулсаар эхэлсэн юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хурааж, хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулснаар чуулганы хуралдаан үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ