“Фортуна” Н.Батбаярт хариуцлага тооцохоор боллоо

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр 16.00 цагт ээлжит бусаар хуралдаж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцохоор болжээ. Бүлгийн шийдвэрийг өнөөдөр УИХ-д өргөн барих аж.

МАН-ын бүлгээс өмнө нь зарим сайд, албан тушаалтнууддаа хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байсан юм.

Ерөнхий сайд МАН-аас өгсөн 10 хоногийн хугацаатай шаардлагад ямар нэг хариу өгөөгүй учраас МАН-ын бүлэг ийн Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг өргөн барихаар болжээ.

Б.Тогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ