Х.Баттулгын оронд Ш.Түвдэндоржийг санал болгов

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг санал болгов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ш.Түвдэндоржийг санал болгосныг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд, зөвлөлийн гишүүдийн 100 хувь дэмжсэн байна.

Энэхүү сайдын суудалд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан болон Ш.Түвдэндорж нарын нэр яригдаж байсан бөгөөд ҮХААЯ бол МоАХ фракцид хуваарилагдсан яам байсан учраас Ш.Түвдэндоржийг томилох нь зүйтэй гэж үзжээ. Гүйцэтгэх зөвлөл энэхүү саналаа УИХ дахь АН-ын бүлэгт хүргүүлэх ёстой. АН-ын бүлэг хүлээн зөвшөөрвөл УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн ҮХАА-ын сайдыг томилох учиртай юм.

Б.Даваа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ 7 хоногт Монгол Улсад
Өчигдөр 07 цаг 35 мин

Өдөртөө 27 хэм дулаан байна
Өчигдөр 07 цаг 32 мин

Өдөртөө 27 хэм дулаан байна
Өчигдөр 07 цаг 32 мин

Энэ 7 хоногт Монгол Улсад
Өчигдөр 07 цаг 35 мин