Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлууд

2014ОНЫ 6 ДУГААР САРЫН 02-ООС 06-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

6 дугаар сарын 02-ныДаваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан“А” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйнбайнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусадхуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлынхэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
  • Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
  • Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийгхэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
  • Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
  • “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;
  • “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.

6 дугаар сарын 03-ны Мягмар гарагт:

  • “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхийБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйнбайнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвтНийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00-12.00 цагт “Б” танхимд;
  • Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгээс холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны уулзалт 10.00 цагаас “В” танхимд;
  • Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
  • “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.

6 дугаар сарын 04-ний Лхагва гаригт:

  • Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд;
  • Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
  • Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хүчингүй болсондтооцох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийнболон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.

ГУРАВ. БАЙНГЫНХОРООНЫ ХУРАЛДААН:

6 дугаар сарын 03-ныМягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооныхуралдаан09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгынхорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтын хэрэгжилтийн талаар иргэнээс гаргасан өргөдлийг хэлэлцэх;
  • Гэр олгуулах талаар иргэдээс ирүүлж байгаа өргөдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх.

6 дугаар сарын 04-ныЛхагвагарагт:

1.Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А”танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан“А”танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан хамтарсан хуралдааны дараа “Б”танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

  • Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусадхуулийн төслүүд анхны хэлэлцүүлэг/.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авахэрхийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх, төрийн албыг шуурхай, ил тод болгох чиглэлээр хийсэн ажлын талаарМэдээллийнтехнологи, шуудан, харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн мэдээлэл сонсох;
  • Улсын Их Хурлын Тамгын газрын 2013 оны үйл ажиллагааны болон Улсын Их Хурлын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан;
  • Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

5.Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В”танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/;
  • Далайн хөдөлмөрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид тус тус нэгдэн орох тухай/зөвшилцөх/.

ДӨРӨВ. УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ /ПҮРЭВ, БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН:

  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт;
  • Компанийн тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.5.02-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар 2013.8.28-ны өдөрөргөн мэдүүлсэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийн тухай,эцсийн хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал;
  • Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

СЭТГЭГДЭЛ БИЧИХ