УИХ-ын залуу гишүүд клуб байгуулжээ

УИХ дахь бие даагчдийн зөвлөл албан бус бүлэг байгуулж байгаагаа мэдэгдсэн. Мөн УИХ дахь залуу гишүүд “Өглөөний цай” клубыг байгуулж байгаа аж. Энэ клубын зорилго нь улс оронд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэх гарцыг ярилцаж, үзэл бодлоо хуваалцах гэнэ.
“Өглөөний цай” клуб долоо хоног бүрийн даваа гаригийн өглөө уулзалдаж өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлууд, иргэдийн байр суурийг сонсож, холбогдох албаны хүмүүсийг урьж оролцуулж байх юм. АН-ын 4, “Шударга ёс” эвслийн 4, МАН-ын 4, бие даагч 2 гишүүн энэхүү клубт нэгдсэн ба клубын ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажиллахаар болжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ