“Ардчилал ба Мартах учиргүй түүхэн өдрүүд” уралдаан зарлалаа

Монгол Улсад ардчилсан хувьсгал тайван замаар бий болсны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын зүгээс “Ардчилал ба Мартах учиргүй түүхэн өдрүүд” гэрэл зургийн уралдааныг орон даяар зарлаж байгаа юм байна.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд болж өнгөрсөн ардчиллын талаарх түүхийг өгүүлсэн агуулгаараа ач холбогдолтой гэрэл зурагнуудыг энэ үеэр олон нийтэд алдаршуулахыг зорьж буйгаа зохион байгуулагчдын зүгээсилэрхийлж байгаа ажээ.

Нийтдээ 7 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд гэрэл зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ