ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловыг өнөөдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр сайд Л.Болд, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимтэй хөгжиж буйг тэмдэглээд энэ онд хоёр талын хооронд зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.
Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын зургадугаар сарын 3-4-ний өдрүүдэд манай улсад хийж буй айлчлалд оролцож байгаа юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ