Н.Номтойбаяр МАН-ын бүлгийн дэд дарга болов

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргыг сонгохоор тус намын бүлэг өнөөдөр Удирдах зөвлөлөө хуралдуулсан. Тэгвэл тус бүлэг хуралдаж шийдвэрээ гаргаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн дэд даргаар сонгогдлоо.

Тус намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан байна. Харин өнөөдөр бүлгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр тус намын бүлэг Д.Оюунхорол, Н.Номтойбаяр гэсэн хоёр дэд даргатай болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ