Анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд тусгайлсан санал гаргаагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулья гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ