Чуулган завсарлалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойшхи хуралдаанаар ҮХАА-н сайдыг томилох тухай асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэнэ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулж авсан юм.

УИХ-ын гишүүн Д.СумъяабазарХүн огцруулах болохоор АН-ынхан бүгд орж ирдэг хэрнээ өөр асуудал ярихаар сайд, гишүүд нь бүгд байхгүй байна. Ирцээ бүрдүүлээд явах хэрэгтэй байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Би Ш.Түвдэндоржийг дэмжихгүй. Монголын улстөрчдийг хариуцлагагүйн гортиг татаж байгууд гүйлгэвэл Ш.Түвдэндорж ямар ч өрсөлдөгчгүй нэгд ирнэ. Чи энэ УИХ-д огт харагдаагүй хариуцлагагүй хүн. Ш.Түвдэндоржийн ах гээд Ш.Төмөрбаатар гэдэг хүн Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга байгаа. Одоо ТӨХ-ны дээр тавиад Монголын бүх төрийн өмчийг нэг гэр бүлд ингээд өгч болж байгаа юмуу? Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь 18 уулаа Бразил явж хөл бөмбөг үзээд, БХЯ дэд сайд нь Минжийн хангайд нисдэг тэргээр зугаалаад эдийн засгийн хямралыг даван туулах уу” гэж бухимдлаа.

Ингээд үдээс хойшхи хуралдаанд үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ