Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох асуудлаар гишүүд саналаа хэлж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар эхэллээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин АН дотор сайд хийх боломжтой олон хүн байгаа. 2014 онд хийсэн судалгаагаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар хашихгүй гэсэн судалгаагаар 78 хувь нь дэмжихгүй гэж хариулсан
Ерөнхий сайд Н.АлтанхуягУИХ дээр бид байгаа Үндсэн хууль болоод өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд л ярина. Өнөөдөр УИХ социологийн судалгааг ярихгүй. Энэ судалгаан дээр үндэслэн хуулиа өөрчлөе гэвэл болно. Дэлхий дээр ч гэсэн ийм практик олон бий.Өнгөрсөн Засгийн газарт гэхэд хоёр сайд нь гаднаас байсан бусад нь хавсран гүйцэтгэж байсан. Үүнийгээ өөрчлөе гэвэл 2016 оноос хэрэгжүүлэе гэдгийг шийдээд явж болно
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Хөдөө аж ахуйн салбар Монголын онцлог бүхий уламжлалт салбар. Өнөөдөр энэ салбарт доголдол үүсээд байгаа. Бид 50 сая малтай байж тараг, сүүгээ импортоор авч байна. Сайд болчихоод та энэ бүхнийг засч, залруулж чадах уу? Хөдөө орон нутагт та амьдарч үзсэн үү хэмээн асуухад
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Би хурдан хугацааны дотор энэ салбарын ойлголтыг авч чадна. Аж үйлдвэржилтийн асуудал дээр голлон анхаарна гэсэн хариултыг өгсөн юм. Ер нь гишүүд салбартаа хэр ажиллахыг нь нэр дэвшигчээс дахин дахин лавлаж, харин Ерөнхий сайдаас яагаад зарчим баримтлаагүй, Засгийн газрын гишүүнийггаднаас бус УИХ-аас нэрийг нь дэвшүүлж байгааг асууж байлаа.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ