Ш.Түвдэндорж ҮХХА-ны сайд боллоо

Өнөөдрийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч дөнгөж нэг дэхь асуудлыг шийдвэрлэж дууслаа. Чуулганы хуралдаанаар дөнгөж сая ҮХАА-ын сайдаар Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Ш.Түвдэндорж нь 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХ-ын сайд, 2003-2008 онд МОАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МОАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Нийслэлийн Ардчилсан намын даргын албыг тус тус хашиж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Хуульзүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ