Чуулган өндөрлөлөө

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 12 асуудал хэлэлцэхээс нэг асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлсэн Ш.Түвдэндоржийг томилсон юм. Үүний дараа галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр УИХ-ын чуулганы хуралдаан даргалагч танилцуулсан үед МАН-ын бүлгээс хэлэлцэх бүх асуудалаар тав хоногийн завсарлага авахаа мэдэгдэн, хуралдааныг орхин гарсан юм. УИХ-ын дэгийн дагуу хэлэлцэж байгаа бүх асуудлаар завсарлага авах боломжгүй учраас зөвхөн Галын аюулгүй байдлын тухай хуулиар тав хоногийн завсарлага өгсөн юм. Үүгээр УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөж, маргааш 09.00 цагт үлдсэн асуудлаа үргэлжлүүлэн хуралдахаар боллоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ