Г.Занданшатар зугтаж байсан гэмт хэрэгтний машинд дайруулжээ

Өчигдрөөс сайтуудаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатар АНУ-д зам тээврийн осолд орсон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.
Тэгвэл түүний осолд орсон бөгөөд биеийн байдал сайнгүй байгаа нь үнэн тухай эх сурвалжийн мэдээлэл ирж байна. Гэр бүлээрээ тус улсал ажиллаж амьдарч байгаа Г.Занданшатар явган зорчигчийн гарцаар гарч явахдаа цагдаад хөөгдөж байсан хэрэгтний машинд дайруулсан байна.
Осолд орсноос хойш ухаан орохгүй байсаар өчигдөр ухаан орж, биеийн байдал нь сайнгүй байгаа гэлээ. Түүний хөл, гар нь хугарсан толгой нь доргилтын байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” гэлээ. Мөн түүнтэй хамт гарцаар гарч байсан өөр нэг америк иргэн мөн л одоог хртэл ухаан ороогүй, биеийн байдал нь хүнд байгаа аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ